eTicket

Хэрэглэгчдийн санал, гомдлыг бүртгэх, шийдвэрлэх ажилчдад хуваарилах, гүйцэтгэлийг хянах цогц програмыг танилцуулж байна.

Үнийн санал авах

Бүтээгдэхүүний тухай

eTicket систем нь хэрэглэгчийн утсаар ирүүлсэн санал, гомдлыг бүртгэж, хамааралтай газар, хэлтэст хуваарилах, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааг эхнээс нь дуустал хянах боломжийг олгоно. Ингэснээр танай байгууллагад ирсэн бүхий л санал, хүсэлтийг орхигдуулалгүй шийдвэрлэх, хаана ямар доголдол байгааг илрүүлэх боломжтой.

Онцлог

  • Ажилтан, операторууд өөрийн эрхээр вэбээр холбогдон ажиллана.
  • Асуудал бүрт давхардахгүй ID дугаар өгч, тухайн асуудлын явцыг хянана.
  • Асуудлын төрлөөс хамаарч шийдвэрлэх хугацааг тохируулах, хэтэрсэн тохиолдолд мэйлээр мэдээлнэ.
  • Асуудлыг түвшингээс нь хамааруулж бага, энгийн, яаралтай гэж ангилна.
  • Хэрэглэгч бүрийн асуудлууд архивлагдана
  • Бүх төрлийн тайлан боловсруулна
  • Өргөтгөх, нэмэлт модуль суурилуулахад хялбар
  • Байгууллагын дотоод системтэй холбох боломжтой